Түүхэн замнал
2005 он
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны хотын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах 245/A/TN 01 тоот тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа эхэлсэн.
2006 он
Өргөн зурвасийн үйлчилгээг нэвтрүүлсэн, МХХТ ийн газар, ХХЗХ-ноос Fiber to the home үйлчилгээгээрээ “Шинэ Санаачлага 2006” компаниар шалгарсан
2007 он
ХХЗХ- ноос зарлагдсан “интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээг эрхлэгчийг шалгаруулах” тендерт шалгаран Интернэт протоколд тулгуурласан суурин телефон утасны үндэсний оператор болох Скайнэтком ХХК байгуулсан.
2008 он
Хэрэглэгчдийн үйлчилгээний стандарт шаардлагад бүрэн нийцсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий суурин утасны үйлчилгээг Монгол улсад анх удаа эхлүүлсэн.
2010он
Монгол улсын нутаг дэвсгэрт Мэдээлэл, холбооны хот хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах 245/A-2/ ICN 05 тоот тусгай зөвшөөрөл аван орон нутагт өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээ байгуулж эхэлсэн.
